Нээлттэй хэлэлцүүлэг: “Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд” | |
---|---|
1-р хэсэг | Мониторинг ба хариуцлагын тогтолцоо
|
2-р хэсэг | Эрсдэлийг бууруулах, хамгаалах стратеги
|
3-р хэсэг | Агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөлөл
|
4-р хэсэг | 3-р хэсэг: Агаарын бохирдлын нийгэм, эдийн засгийн нөлөөлөл
|
5-р хэсэг | Гарц, шийдэл: Салбар хэлэлцүүлэг
|
6-р хэсэг | Дүгнэлт, хэлэлцүүлэг |
Нэмэлт хэсэг | Тусгай илтгэл |
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НҮДЭЭР: АГААРЫН БОХИРДОЛ БА ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД ЧУУЛГАНД ТАВТАЙ МОРИЛ!
Хэзээ: 2019 оны 5-р сарын 8, 9
Хаана: Новотел зочид буудлын хурлын танхим, Улаанбаатар, Монгол Улс
ЧУУЛГАНЫ МЭДЭЭЛЭЛ
МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээнээс уламжлал болгон зохион байгуулдаг “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулган “Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд” сэдвийн дор 2019 оны 5-р сарын 8, 9-ний өдрүүдэд болно.
Агаарын бохирдлын улмаас эмэгтэйчүүд, хүүхдэд учрах эрсдэл, нөлөөлөл болон үр дагаврыг бүхэлд нь харж, өртөж байгаа хүмүүсийн ялгаатай хэрэгцээ, ялгаатай хүчин зүйлийг харгалзсан олон талт шийдлийг хэлэлцэн тодорхойлж, төр, засгийн бодлогод нөлөөлөхийг зорьж байна.
Хэн оролцох боломжтой вэ?
Агаарын бохирдлын асуудалд санаа зовдог, шийдвэрлэхийг хүсдэг иргэн, судлаач, бодлого боловсруулагч нар мөн агаарын бохирдлын хор уршгийг биеэр амсаж, мэдэрч буй хэн ч манай чуулганд оролцож өөрийн туршлага, санал бодлоо илэрхийлэх боломжтой.
Яг одоо
Яагаад эмэгтэйчүүдийн нүдээр гэж?
Хөгжлийн бодлогыг тодорхойлох, шийдвэр гаргах үйл явцад зөвхөн эрэгтэйчүүдийн харсан өнцөг, мэдрэмж хангалтгүй тул
Эмэгтэйчүүдийн дуу хоолой, туршлага төрийн бодлого, шийдвэр гаргах явцад дутагдсаар байгаа тул
Эмэгтэйчүүд төрийн алдаатай бодлогын үр дагаврыг үр хүүхэд, гэр бүл, хувийн амьдралдаа илүү мэдэрдэг тул
Иргэний нийгмийн байгууллага иргэдтэй холбогдох, санал бодлоо солилцох томоохон суваг байдаг тул
Иргэд өөрсдөө сайн дурын үндсэн дээр цуглан хэнээс ч хараат бус байдлаар улс орны чухал асуудлуудыг хэлэлцэх орон зай болж өгдөг тул
Чуулганы онцлог
Чөлөөт, амьд орон зай: Мэдлэг, мэдээлэл, туршлага, сургамжаа хуваалцах, харилцан суралцах үйл явцыг чухалчилдаг.
Олон нийтийн хараат бус индэр: Орхигдуулж, эсвэл гажуудуулж буй асуудлаар бодлогын олон талт өргөн хэлэлцүүлэг өрнүүлдэг.
Олон талт төлөөлөл: Эрх нь зөрчигдсөн, шийдвэр гаргахад оролцож чадахгүй байгаа бүлгүүдийн өөрсдийгөө төлөөлөх, үзэл бодлоо илэрхийлэхэд нь дэмжлэг болж өгдөг.
Дүн шинжилгээ: Хүний эрх, хүмүүнлэг нийгмийн үнэт зүйл, ардчиллын суурь зарчмуудад суурилан жендэрийн мэдрэмжтэй дүн шинжилгээний чадавхийг бэхжүүлэхэд анхаардаг.
Үе хоорондын холбоос: Чуулган нь иргэний нийгмийн байгууллага, бүлгүүд, иргэд, бусад оролцогч талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, эв санааны нэгдлийг бэхжүүлэх, улмаар нийгмийн дэвшилтэт өөрчлөлтийн төлөө үндэсний хөдөлгөөнийг хүчирхэгжүүлэх чухал механизм болдог.
ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭ
ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ БАГ
Панелистууд
Х.Булгантуяа
Сангийн яамны дэд сайдЧ.Гантулга
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны даргаАлекс Хайкенс
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчА.Алимаа
Breathe Mongolia ТББ-ын ТэргүүнЖ.Ариунаа
Танд тусална ТББ-ын Тэргүүн, Архангай аймагИлтгэгчид
А.Ариунзаяа
Үндэсний статистикийн хорооны даргаБ.Дашням
Нутгийн шийдэл ТББ-ын ЗөвлөхЦ.Пүрэвхүү
Утааны эсрэг ээж, аавууд ТББ-ын ТэргүүнД.Энхжаргал
МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний Ерөнхий зохицуулагчН.Баярсайхан
Хил хязгааргүй алхам ТББ-ын ТэргүүнХ.Номингэрэл
Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын Удирдах зөвлөлийн даргаД.Гантуяа
АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш, Анагаах ухааны докторМ.Оюунболор
НҮБ-ын Хүүхдийн сангийн Нийгмйн эрүүл мэндийн мэргэжилтэнЯ.Мөнхчимэг
Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын гишүүнА.Солонго
МУИС-ийн багш, доктор, профессорР.Эрдэнэбат
Эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт ТББ-ын ТэргүүнЧиглүүлэгчид
Т.Ундаръяа
МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний Зөвлөх, ДокторС.Дондов
МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний УЗ-ийн дарга, Иргэдэд туслах хүний эрх төвийн ТэргүүнЦ.Пүрэвхүү
Утааны эсрэг ээж, аавууд ТББ-ын ТэргүүнГ.Уранцоож
Хүний эрх, хөгжил төвийн Тэргүүн, Биологийн ухааны докторД.Тунгалаг
Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагчА.Солонго
МУИС-ийн багш, доктор, профессорД.Сүхгэрэл
Оюу толгойн хяналт ТББ-ын Гүйцэтгэх захиралО.Ариунбилэг
gоgo.mn сайтын Ерөнхий редакторЧУУЛГАНЫ ЗОРИЛГО
Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д тусгагдсан зорилт, шалгуур үзүүлэлтийг хангахад тулгарч буй сорилтуудыг тодруулах.
Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой бодлого, арга хэмжээ, санхүүжилт нь эх, хүүхдэд учрах нөлөөлөл, эрсдлийг бууруулахад чиглэгдэж байгаа эсэхийг хэлэлцэж, тэдгээрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх.
Төр, засгаас агаарын бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, арга хэмжээ, санхүүжилтийн эрэмбэ, чухалчлах түвшинд нөлөөлөх чиглэл, хамтын зорилт, стратегиудаа тодорхойлж, байр суурь, дуу хоолойгоо нэгтгэх.
Нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг хангах, агаарын бохирдлын улмаас эх, хүүхдэд учирч байгаа эрсдэл, сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа төв, орон нутаг, иргэдийн санаачилга, сайн туршлага, инноваци, хүрсэн үр дүн, сургамжийг хуваалцах.
Агаарын бохирдлыг бууруулах дунд болон урт хугацааны зорилгын зэрэгцээ байх, эх, хүүхдийн эрүүл мэндэд учирч буй эрсдэл, сөрөг нөлөөллийг арилгахад шаардлагатай бодлого, стратегийг бий болгох хэрэгцээ, шаардлагын талаар хэлэлцэж, нэн тэргүүнд авах боломжит арга хэмжээнүүд болон бодлогын нөлөөллийн чиглэлийг тодорхойлох.
ЖИЛ ТУТМЫН ЧУУЛГАН
“Эмэгтэйчүүдийн нүдээр” жил тутмын чуулганы үндсэн зорилго
Бодлогод нөлөөлөх
Орон зайг хөгжүүлэх
Хөдөлгөөнийг хүчирхэгжүүлэх
Чадавхи бэхжүүлэх
“Эмэгтэйчүүдийн нүдээр” жил тутмын чуулганы түүхээс












“Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулганы видео










Илтгэл
- Агаарын бохирдол ба статистик
- Цэвэр агаар сангийн тухай
- Олон улсын санхүүгийн байгууллагуудаас агаарын бохирдлыг бууруулахаар авсан зээл ба тэдгээрийн үр дүн
- Эрүүл мэндэд учрах сөрөг нөлөөлөл, эрсдлээс хамгаалах шаардлага
- Эрдэс баялгийн салбар ба эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх
- Бодлогын цикл дэх иргэдийн оролцоо, хяналтын механизм
Зохион байгуулагч

Дэмжигч байгууллага



Мэдээллийн ивээн тэтгэгч


